барих гэдэгтэй эсрэг утгатай үг; 1. барьсан, уясан, бэхэлсэн юмыг сул чөлөөтэй болгох, гаргах, тайлах, харвах; нохой тавих; чөдрийнхөө морийг ижилд нь тавив; барьж байсан цулбуураа тавьж орхив; хундага тавилгүй архи ууж, хутга тавилгүй мах идэж... (үлгэрээс); гүү тавих (а. барьж сааж байсан гүүг намар саахаа болих; б. уяатай байсан унагыг суллаж эхэд нь хөхүүлэх); буу тавих (буудах); сум тавих (сум харвах); 2. нэг юмыг нөгөөд нь тогтоох, бэхлэх, байлгах, оршуулах; гуталд зан тавих; нөхөөс тавих; төөнө тавих (халуун юмаар жигнэн түрэмдэх, хатгах); жин тавих (а. юмаар жигнэх, б. бусдыг битүүгээр егөх, хөнөөх; үгээр жин тавих); хүн тавих (хүн оршуулах; хүн тавьдаг газар); 3. хүнд зочлох юм өгөх; идээ тавих архи тавих; тавагтай идээ тавих; 4. аливаа юмыг бий болгох, ургуулах, бүтээх, барих, байгуулах, босгох; гэзэг тавих; сахал тавих; гэрэл тавих; утас тавих; радио тавих; шат тавих; гүүр тавих; төмөр зам тавих; 5. бичих, зурах, будах; нэрээ тавих; тоо тавих; тэг тавих; оо тавих (оо түрхэх); энгэсэг тавих (эхнэр хүний нүүрэнд улаан будгаар мэнгэ хийх); 6. хэлэх, ярих, хашгирах, тараах; өгүүлэл тавих (ямар нэгэн юманд дургүйцэн олон юм ярих); асуулт тавих (асуулт асуух); ерөөл тавих (ерөөл хэлэх); хараал тавих (дахин дахин хараах); илтгэл тавих (илтгэх): тайван тавих (тайлагнах); дуу тавих (а. бархирах; б. уйлах); цуурхал тавих (цуурхал яриа дэлгэрүүлэх); 7. аливаа юмыг үүсгэх, эхлэх: үндэс тавих; суурь тавих; эхлэл тавих: үүсвэр тавих; гал тавих (түймэр асаах); 8. наадах, тоглох; хөзөр тавих; даалуу тавих; шатар тавих; даам тавих; буга тавих; 9. хээлтүүлэгч мал болгох; бух тавих; буур тавих; хуц тавих,; ухна тавих; азарга тавих; 10. тушаалд тохох; дарга тавих; даамал тавих; өндөр тушаалд тавих; 11. юмыг аливаа орчинд оруулах; хагссан торхыг усанд тавив; наранд тавих; салхинд тавих; 12. юмын амгалан тайван, урт, удаан болох; өдөр тавих (өдөр урт болох); ган тавих (гантай цагт бороо хур элбэг орох); цаг тавих (урин дулаан цаг ирэх); 13. анхаарах, мэрийж үзэх, шамдах; анхаарал тавих; cанаа тавих; амь тавих (а. үлэмж мэрийх: б. амьсгал хураах); чих тавих (машид анхааран чагнах); нүд тавих (машид анхааран харах, ширтэх); 14. шуурах, салхилах; шороо тавих; шуурга тавих; салхи тавих; 15. жүжиг, кино мэтийг гаргаж үзүүлэх; кино тавих; концерт тавих; жүжиг тавих; 16. олгох, өгөх; цалин тавих; нормын хувцас тавих; хүнсний ногоо тавих найр тавих (хөнгөмсөг эелдэг зан гаргаж зөвшөөрөх); бөх тавих (бөхийг барилдуулахаар гаргах); саах тавих (саахалт хоёр айл хоорондоо саах нийлүүлэх); өр төвих (өр хийх, өр ихтэй болох); морь тавих газар (уралдааны хурдан морийг анх эхлэн давхиулах газар); хугацаа тавих (хугацаа тогтоох); чөлөө тавих (чөлөө олгох); хорин тавих, хорио тавих (а. хориг бий болгох; б. хориг үгүй болгох); цээр тавих (а. цээр бий болгох; б. цээр үгүй болгох); тэмдэг тавих (таних тэмдэг бий болгох); хойш тавих (хойшлуулах, хойргоших); мөрий тавих (мөрийцөх); тагнуул тавих (тагнагчийг явуулах); ааруул тавих (аарцыг жижиглэж дэлгэц дээр дэлгэж хатаах); сүрэг тавих (малаа айлд тавьж бусдаар адуулуулах); май тавих (ихээр утаа гаргах); мэдээ тавих (мэдрэл алдах).
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх