зүйл

  1. ажил хэргийн салаа салбар; энэ хэргийн доторхи зүйлмаш олонтэр ажлын дотроос тийм нэг зүйлийг би мэднэ; зүйл дуусгах; 2. үйл явдалын учир ялгавар; урьд чингэж байсан зүйл бий; хожим тийм зүйл гарахгүй биз; 3. юмны төрөл ялгал, анги, аймаглал; амьтны зүйл; тарианы зүйл; аар саар зүйл; хэлэлцэх зүйл; зүйл зүйл;олон зүйл; 4. бичиг номын үг утга, хэсэг бүлэг, аймаг үес; хууль зүйл; тавдугаар зүйл; зүйл дараалан хянах;5. юм; би чамд нэг зүйлийг хэлье; ийм зүйл надад хэрэггүй; чингэж санасан зүйл байхгүй, өөр зүйл алга
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Д. Анхзаяа: 2009-09-05 13:00:04
    • Б.Багуулаа: 2015-04-13 00:56:52

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх