тооны нэр, тав дээр нэгийг нэмсэн нь; зургаан зургаа гучин зургаа; зургаан махбод шашин (дөрвөнмахбод дээр огторгуйн махбод, сэтгэлийн махбод хоёрыг нэмээд); зургаан сав (хүн амьтны цөс, ходоод, олгой, нарийн гэдэс, давсаг, самшуу энэ зургаа); зургаан уулзар (дээд доод ба дөрвөн зүгийг хамтатган ийнхүү нэрлэнэ); зургаан амт (хэлний эрхтний мэдрэхүйд сэрэгдэх зургаан зүйлийн амт; амтайхан, эсгэлэн, эхүүн, гашуун, халуун, шорвог эдгээр болно.); зургаан нийлэлт (дорно, өрнө, өмнө, умар, дээр, дор эдгээр зургаан зүг); зургаан богино хавьс (хүн, амьтны цээжин талын хоёр этгээдийн гурваад хавирга); зургаан вишай (нүд, чих, хамар, хэл, бие таван эрхтэн ба сэтгэл эдгээр зургаад сэрэгдэн мэдрэх юм буюу өнгө, дуу, үнэр, амт, хүртэхүй, сэрэхүй зургаа болно.).
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх