мэнд

  1. эсэн, энх тунх; мэнд амар байх; амь мэнд (үхсэнгүй амьд); мэнд өнгөрөх, мэнд гарах (юманд өртөгдөхгүй өнгөрөх); эрүүл мэнд (амьд бие махбодын зөв ердийн үйл ажиллагаа); эрүүл мэндийн бичиг (биеийн байдлыг тодорхойлсон баримт); эрүүл мэндийн байдал (өвчтэй хүний биеийн байдал); эрүүл мэнд, мэнд амар хорш;
  2. хүн рүү танил дотныг илэрхийлэн хандахад хэлэх үг: мэнд байна уу? (сайн байна уу?); мэнд сайн байцгааж байна уу?; эрүүл мэндийн төлөө! мэнд мэдэх (мэнд сайныг лавлан асуух); мэнд хүргэх (хүнээр дамжуулан мэнд сайныг асуух)
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Дэлгэрмаа.Э: 2009-09-05 07:21:19
    • Сандагсүрэн.Г: 2015-04-13 00:56:46

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх