мэлхий

амьтан хойт хоёр хөл нь дэвхрэн хөдлөхөд зохицсон урт бөгөөд сүүлгүй, газар усны хоёр нутагт амьтан; ногоон мэлхий; намгийн мэлхий; мэлхийн шээс далайд нэмэр зүйр; мэлхий харайвч мөн дороо зүйр; яст мэлхий амьтан (ясархаг хуягтай, богино хөлтэй, удаан хөдөлдөг, газар уснаа явагч амьтан); мэлхий хаалга (хашаа, хэрэм мөн том хаалганд хийсэн жижиг хаалга); мэлхийн зам (дэлхийн халуун бүсийн умард хэсгийн зааг уртраг шугам); мэлхий ааруул (аарцаар хийх базмал идээ); алаг мэлхий (шагаагаар өрж наадах тоглоом)

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Дэлгэрмаа.Э: 2009-09-05 07:09:08
    • Сандагсүрэн.Г: 2015-04-13 00:56:44

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх