болгоомжлуулахын учир урьдаас анхааруулан захихад хэрэглэх аялга; ээ! алдуузай; ээ! унтчихуузай;
шинэ зүйл сонссоны дараа сонирхон ойшооход хэрэглэх аялга; ээ, тийм үү? ээ, сайн даа;
юмыг хайрлах өршөөхөд хэрэглэх аялга; ээ, хөөрхий! ээ хайран!
бусдыг үл тоомсорлон өгүүлэхэд хэрэглэх аялга; *ээ тэр яах; ээ тэр муу юу;
ээ хээ (а. юмыг үл тоомсорлоход хэрэглэх аялга; ээ хээ, тэр яах вэ; ээ хээ энэ барагтай хэрэг; б. бусдыг дооглох, тавлахад хэрэглэх аялга; в. юмыг санасанд хүрэлгүй эвдэрсэн гэмтсэн зэрэгт хэрэглэх аялга; *ээ хээ, энэ чинь эвдрэв; энэ чинь чингэв);
ээ дээ (а. санаанд явхийтэл нийлэлдсэн зүйлд хэрэглэх аялга ээ дээ, мөн зөв; ээ дээ, чухам болно; б. итгэлгүй юманд болгоомжлоход хэрэглэнэ; ээд дээ! мэдэхгүй; ээ дээ!)
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх