хүрээ (н) i

  1. юмны гадуур хашаалж хороолж хийсэн юм; хашаа хүрээ, хороо хүрээ хорш.; хүрээ хийх; шалны хүрээ;
  2. байран суурин газар; нийслэл хүрээ; хот хүрээ; хийд хүрээ; хүрээ хөдөө;
  3. юмны гадуур захаар тойрсон зүйл; зургийн хүрээ; тоононы хүрээ; сарны хүрээ;
  4. байрлан төвлөх газар байгууллага; цэргийн хүрээ; бичиг шашдир зохиох,хүрээ; эочид буух хүрээ; цэцгийн хүрээ;
  5. юмны гадуурхи зах ирмэг, амсар; тогооны хүрээ; аяганы хүрээ; шархны хүрээ; мөөгний хүрээ (мөөг ургах голдуу тал дугараг хэлбэртэи тод ногоон харагдах газар; уулын бэлд байгаа мөөгний хүрээнээс цагаан мөөг түүв)
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • аРиука: 2009-09-05 02:39:35
    • baynaa: 2015-04-13 00:56:37

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх