хүрэх

  1. хүрэлцэх, тулах; зорьсон газар хүрэх; гар бие хүрэх; хөл мэдээ хүрэх; дуу хүрэх газар; санасандаа хүрэх; хэмжээнд хүрэх; ам хүрэх (амсах; идээнд ам хүрэх); хушуу хү­рэх (үнэрлэҗ үнсэх): гар хүрэх (а. бага сага зодох; 6. ажилд бага зэрэг оролцох); үгэндээ хүрэх (хэлснээ биелүүлэх); насанд хүрэх (арван наймаи насанд хүрэх,. эрийн цээнд хүрэх, сонгох сонгогдох насанд хүрэх);
  2. хэрзглэгдэхүүний гүйцэх хэм; идэж хүрэх хүнс; хэрэглэж хүрэх хөрөнгө; дээл хүрэх даавуу; зүрхэнд хүрэх (хурц нүмжигтэй зүйлд шандуурах; өөх идээд зүрхэнд хүрч байна);
  3. очих, хүрэлцэх; гэрт хүрэх; хотод хүрэх; дэлгүүрт хүрэх; танайхыг хүрэх гэж байв;
  4. өрнөх, төрөх; уур хүрэх; нойр хүрэх; өвчин хүрэх; дур хүрэх (дурлах, дур хөдлөх); хорхой хүрэх (ямар нэгэн юманд шунаж дурлах); гэжиг хүрэх (гэжиг хөдлөх): халаг хүрэх (тэсч ядах сэтгэл төрөх); хор хүрэх (а. хор хенөөл бо­лох; б. хор хөдлөх); дургүй хүрэх (сэтгэлд тааламжгүй санагдах);
  5. өвдөх, учрах, тохиолдох; ввчин хүрэх (өвчин тусах, өвчин халдах); ханиад хүрэх (ханиад өвчин тусах): аминд хүрэх (үхэх аюул тохиолдох, учрах);
  6. тулгарах, завдах; шээс хүрэх.
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • аРиука: 2009-09-05 02:38:32

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх