бүлээн цуст, сээрт амьтан, биедээ өд өрөвлөг жигүүртэй, өндгөөр үржинэ, зүйл ялгал маш олон; зэрлэг шувуу; махчин шувуу; гэрийн шувуу; усны шувуу; ангир шувууны дэгдээхий хөө, арван сардаа жиргэнэ дээ хөө, аль газрын дудрай вэ хөө, намайг юундаа шоолов доо хөө (ардын дуу); *нүүдийн шувуу** (дулаан оронд өвөлжөөд, төрсөн нутагтаа ирж өндөглөх шувуу); шувуу тэжээх (шувууг үржүүлэх); шувууны аж ахуй (гэрийн шувууг үржүүлэн өсгөх хөдөө аж ахуйн салбар); шувууны судлал (амьтны аймгийн судлалын дотроос тусгайлан шувууны аймгийг ялган судлах судлал); шувууны судлалч (шувууны судлалд мэргэжил бүхий хүн); шувуун нудрага у р г а м а л (ууланд ургадаг, үндсээр нь гурил хийж иддэг нэгэн зүйл навчирхаг ногоо); шувуун хөл у р г а м а л (хэлбэр байдал шувууны хөлтэй адил нэгэн зүйл ногоо); шувуун таваг у р г а м а л (хуурай чулуурхаг хөрстэй газраар 2-5 см. өндөр ургадаг ургамал, навч цайвар ногоон, цэцэг нь жижиг, ногоон байхад нь бог мал сайн иднэ, заан таваг ч гэдэг); * цаасан шувуу (цаасаар шувуу эрвээхэй мэт дүрс хийж утсаар уяад салхинд дэрвүүлэн наадах тоглоом)
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх