цус (ан)

бүх биеийн эсийг тэжээл ба эдийн солилцоогоор хангадаг, бие махбодын дотуур гүйх шингэн улаан зүйл; цус нөж х о р ш.;

цус хурах (цус, нэг газар цугларан нөжрөх, хүрэнтэх);

цус асгарах (цус ихээр гоожих);

цус харвах (бие махбодын дотор судас гэмтэж цус алдрах);

цус багатай (хэвийн хэмжээнээс цус нь бага болсон);

цусан суулга, цусан чацга (гэдэсний халдварт өвчин);

цусаар ханиах (ханиахад цус гарах болох);

цусны эргэлт (бие махбодын доторх цусны гүйдэл);

цус алдах(судаснаас цус алдран гадагш гарах);

цусны судал (цус гүйх гуурс хэлбэртэй эрхтэн);

цусны бүлэг (цусны нийцэх чанараар ангилах бүлэг, нэгдүгээр бүлэгт орох цус ямар ч цустай хүнд тохирно);

цус хямрах(булчингийн ажиллагааны бодисын солилцоо өөрчлөгдсөнөөс болж үүсэх өвчин);

цусан улаан(ув улаан);

цусан зээрд (адууны зүсэм, маш улаан зээрд);

цус буух (морь малын хөл доголох нэг зүйл өвчин);

цус гаргах (агнах, алах; би ч оготны хоншоороос цус гаргаж үзээгүй хүн);

цусан төрөл(эхийн төрөл);

цэвэр цусны(үүлдэр холилдоогүй; *цэвэр цусны азрага)

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Хишгээ.Д: 2009-09-04 19:41:36
    • Х.Буд: 2015-04-13 00:56:27

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх