шагаа орхих (а.шагааг атгаж газар хаях; б. шагаа нясалж наадах);
шагаа няслах (хоёр этгээд ээлжлэн шагааг орхиж, ижил ижлий нь няслан харваж, оносныг авч наадах, бөг цэг няслах ч гэнэ);
шагаа харвах (олон хүн нийлж, шагааг өрж сах сумаар харван унагааж талцан наадах);
шагаа таалцах (хоёр этгээд адил тооны шагааг барьж тус тусын тасалж атгасан шагаагийн тоог нийлүүлэн бодож онож хэлсэн нь нөгөө этгээийнхийг авч наадах);
шагаа өлгөцөх (шагаа шүүрэх);
шагаа шүүрэх, шагаа авах (шагаацах, шагалцах)
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх