шингэх

  1. ус тос зэргийн юм, юманд нэвтрэн шимтэж орох; элсэнд ус шингэх; дээлд тос шингэх;
  2. идсэн юмны боловсорч зохицох; хоол шингэх;
  3. сурч мэдрэх юм, мартагдахгүйгээр тогтож хадаашрах, хоногших; тархинд нь шингэтэл хэлэх хэрэгтэй;
  4. бусдын юм, өөрийн болж эзэмшигдэх; ашиг болж шингэх.
  5. чацуу хоёр юмыг хавсруулан оёход нэгэн этгээд нь дутуу болох;
  6. ш и л ж с э н бүрмөсөн орогнох; айлд шингэх, харь улсад нэгэнт шингэх;

@нар шингэх (нар жаргах, орох),

нэг шингэх эм (нэг удаа уух хэмжээтэй эм)

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Zulaa: 2009-09-04 17:20:30
    • Х.Буд: 2015-04-13 00:56:27

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх