хөндий

  1. юмны цул биш, дүүрэн биш, дотроо ихээхэн хий зайтай, хоосон, ханхай; дотооддоо хөндий юм; хөндий ханхай гэрт авдраа газраас хөндий тавь! хөндий гоймон, хөндий дархи; цээжний хөндий (цээжийн бие дэх зай; цээжний хөндий мэс заслал); хөндий цээж (юм мэдэхгүй мөртөө мэдэмхий зантай, бардам дээрэнгүй; хөндий цээжнээс цаашгүй амьтан);
  2. хоёр хэсэг уул нуруу мэтийн хоорондуур үргэлжлэн алсалсан тэгш тавиу газар; уулын хөндий;
  3. хоёр голын хоорондох тэгш тавиу газар; голын хөндий:
  4. хол, зайдуу; түүнээс хөндий явах хэрэггүй; хөндий бай!
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Г.Ган-Эрдэнэ: 2009-08-21 08:39:16

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх