хөнгөн

  1. хүнд гэдгийн эсрэг утга, чанар хүнд биш юм; хүнд хөнгөн хорш.; өргөх тээхэд хөнгөн ачаа; хөнгөн дээлээ өмс;
  2. гавшгай, шуурхай, ялгум хөдөлгөөнтэй; хөнгөн гавшгай, хөнгөн шингэн, хөнгөн шуурхай хорш.; хөнгөн хөдөлгөөнтэй хүн; хөнгөн явдалтай морь; сүрхий хөнгөн шингэн өвгөн;
  3. гэнэн, наагуур, хийсвэр, хуумгай; хөнгөн хуумгай, хөнгөн хийсвэр хорш.; гэнэн хөнгөн зантай хүн; чи дэндүү наагуур хөнгөн бодож болохгүй; хүндээ хөнгөнөөс өгөх (хүндлэгдвэл зохих атлаа хийсвэр, гэнэн зан байдал гаргах);
  4. хатуу чанга биш, зөөлөн; хөнгөн шийтгэл ноогдуулжээ; хөнгөн ялын зүйл; хөнгөн алба үзэж явна бид; хөнгөн жанчих; хөнгөн хоол (шингээхдээ хялбар чанартай хоол); хөнгөн тэрэг (суудлын тэрэг); хөнгөн цагаан (химийн махбод, мөнгөлөг цагаан бөгөөд хөнгөн, давтахад хялбар төмөрлөг); хөнгөн пулемёт (нэг хүн авч явж болох авсаар пулемёт); хөнгөн шингэн (авсаархан бага юмтай; манайх зусланд хөнгөн шингэн гарав).
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Г.Ган-Эрдэнэ: 2009-08-21 08:27:13
    • Г.Ган-Эрдэнэ: 2009-09-06 18:07:45

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх