үүр iii

нар мандахын өмнөх хэсэг үе; адуундаа үүрээр мордох; үүрийн туяа;

үүргийх

үүр цайх.

үүр гэгээрэх

бараг бүрэг гэгээ орох.

үүр цайх

гэгээ сайн орж ирэх.

үүр цайлгах

үүр гэгээрэхэд хүрүүлэх; явсаар үүр цайлгах; суусаар үүр цайлгах; унтсаар үүр цайлгах;

үүр шарлах

уул завсарласны дараа гэгээрэн иэрх;

үүрийн тэмдэг

үүрийн гэгээ үүсэх.

үүр тэмдэглэх

үүрийн тэмдэг орох.

үүрийн харанхуй

үүрийн урдханы харанхуй.

үүрийн хяраа

үүр гэгээрэхийн өмнөхөн үе.

үүрийн бялзуухай

амьтан /бялзуухайн багийн жижиг шувуу, үүр гэгээрмэгч жиргэнэ/.

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Буянаа: 2009-09-04 05:23:24
    • Хосбаяр: 2015-04-13 00:55:58

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх