хүнд i

  1. чанар хөнгөнгүй, жинтэй; хүнд ачаа; хүнд чулуу; хүндийн жин; хөл хүнд (бие жирэмсэн); хүнд аж үйлдвэр, хүнд үйлдвэр (машин, үйлдвэрлэлийн хэрэгсэл, илч хүчин, түлш үйлдвэрлэх үйлдвэр);
  2. хөдлөх аашлах байдал удаан назгай; хүнд хүн; хүнд назгай; хүнд бөгстэй; хүнд суртал (албан хэрэгт түшмэлийн арга барилаар хандах хандлага); хүнд сурталтан (хүнд суртлыг баримтлагчид);
  3. шилжсэн хялбар биш, хүчир, хэцүү; хүнд хүчир хорш.; хүнд ажил; хүнд хүчир үйл явдал; хүнд шархдах; хүнд өвчин;
  4. шилжсэн ноц холбогдол их; хүнд хэрэг; хүнд ял; хүнд холбогдол; хүнд хариуцлага.
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • аРиука: 2009-09-04 02:58:45
    • Мөнхзул: 2015-04-13 00:55:55

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх