хүн i
- багаж зэвсгийг бүтээж түүнийгээ нийгмийн хөдөлмөрийн үйл ажиллагаанд хэрэглэж чаддаг, хэл, сэтгэхүйг эзэмшин амьдрагч нар; манай оронд хүн хүнийгээ дарлах мөлжих ёс нэгэнт усдасан; танихгүй хүн; морьтой хүн ирэв; тэр хүнээс асуу; зан сайтай айлд хүн болгон цугладаг, замаг сайтай усанд шувуу болгон цугладаг з ү й р; хүн ахтай дээл эахтай з ү й р; хүн чадлаараа, хүлэг морь хурднаараа з ү й р; хүн болгон адилгүй хүлэг болгон жороогүй з ү й р; хүн сэцэн ч хэлэхээс нааш санахгүй, цаас нимгэн ч чичихээс нааш цоорохгүй з ү й р; хүн төрөлхтөн (бүх хүн тоотон; хүн төрөлхтний түүхэнд); хүн хар (хүн амьтан, хүн юм; хүн хар алга уу? хүн хар үзэгдэхгүй байна); хүн болох (хүний зэрэгт хүрэх; хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа з ү й р;) баян хүн (хөрөнгө чинээ сайтай хүн; баян хүн бачтай); хоосон хүн (хөрөнгө чинээ ядуу хүн; хоосон хүн хочтой); хүн бүл (нэг гэрийн доторхи хүмүүс); сайн хүн (хүн сайтай, тусчхан): сайхан хүн (үзэмж, үзэсгэлэн сайтай хүн); хүн сайтай (ханилгаа нөхрийн мөс чанар сайтай); хүн муутай (ханилгаа, нөхрийн мөс чанар муу); хүний ёс (хүнийг хайрлах, хүндэтгэх ёс); хүний чанар (хүний сайн муу санаа); хүний үнэргүй (маш муу санаатай, ямар ч муу хэрэг үйлдэхээс буцахгүй хүн); муу хүн (хар хорон санаатай хүн); зэрлэг хүн (бүдүүлэг хүн: энэ яасан зэрлэг хүн бэ!); муухай хүн (а. үзэмж үзэсгэлэн муутай; б. хүнлэг чанар муутай; аваад яв гээд байхад орхиод явдаг яасан муухай хүн бэ); сонин хүн (этгээд, хачин, янзын хүн);бөх хүн (бяр тэнхээ ихтэй, барилддаг хүн); бүсгүй хүн (эмэгтэй хүн); бүстэй хүн (эрэгтэй хүн); хар хүн (а. лам биш хүн; төрийн хар хүн; б. эмэгтэй хүний эр нөхөр; манай хар хүн хөдөө явсан); хүн ам (улс, алив тодорхой хүрээ хязгаар заагт амьдран суугчид; хотын хүн ам; хүн амын бүртгэл; хүн амын данс; хүн амын тооллого; хүн амын судалгаа); хүн чулуу (хүн дүрст хөшөө); хүн хар гөрөөс (алмас) : хүн од з у р х а й (тэнгэрийн оёдлын ойр орших нэгэн сүрэг таван од); хүн эм, хүн орхоодой, хүн өвс ургамал (иш өндөр хоёр тохой илүү, салаа нь тав зургаа орчим бөгөөд тойрон ургана, нэг салаанд таван навч бий, цэцгийн үр цөм улаан, эмнэлэгт хэрэглэдэг цухаг ургамал); хүн мод (тэмээг ганц хүн ачихад нөгөө тэнг шордож тогтоох хүртэл түр тавих олс татсан, ацтай, тавиур мод);
- гаднын, өөрийн биш, бусдын; хүнийд намар, өөрийнд хавар з ү й р; хүний амаар будаа идэх (бусдын хэлснийг өөрийн үг болгож явах); хүний гараар могой барих (өөрийн санасныг бусдаар хийлгэх); хүний хүн(гаднын хүн): хүний юм (бусдын юм).
Монгол бичгийн товчлуурын байрлал
~
`
!
1
@
2
#
3
$
4
%
5
^
6
&
7
*
8
(
9
)
0
_
-
+
delete
tab
Q
q
W
w
E
e
R
r
T
t
Y
y
U
u
I
i
O
o
P
p
{
[
}
]
|
\
caps lock
A
a
S
s
D
d
F
f
G
g
H
h
J
j
K
k
L
l
:
;
"
'
enter
shift
Z
z
X
x
C
c
V
v
B
b
N
n
M
m
<
,
>
.
?
/
shift
×
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх