шар iii

хүний идсэн хоол унд хэт исч, түүнээс олох өвчин; айргийн шар; архины шар; шар тайлах;

  • шар дэврэх, шар нь дэврэх (шар хөөрөх өвчин тохиох);
  • шар хусах (хүний идсэн юм исч уур болж дээш оргих):
  • шар авах (бусдыг байн байн хашруулан зовоох);
  • шар цус хөөрөх (нүд эрээлжлэн толгой эргэж, дотор муухай болж ухаан балардах);
  • шар хөдлөх, шар нь хөдлөх (а. шар хөөрөх өвчин дахин сэргэх; б. уур омог нь сочмог дэврэх);
  • шар хөөрөх, шар нь хөөрөх (а. шар хусах; б. уур омог нь бадрах).
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Х.Буд: 2009-09-04 01:12:44

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх