ангир шар уураг (сүүн тэжээлт амьтны төрсний дараа хөхнөөс нь гарах уургийн зүйлээр элбэг өтгөн сүү; арзан сар ангир шар уургаа хөхүүлсэн аман зохиолоос);
шар үсний нүх, шар үсний сүв хүний арьсанд буй үсний сүв, энэ сүвээр хөлс зэрэг ялгадасны зүйл гарахаас гадна бас амьсгална);
шар ус (а. хүн амьтны бие махбодод байх цусны шингэн; б. амьтны биед цусны шингэн хуралдан тогтсон өвчин; в. яр шархнаас цуврах шаравтар ус; г. хатуу хөрөнгөнөөс шүүрсэн ус; д. аарц тараг ээдэм зэргээс шүүрэн гарах ус; е. гол усны мөс цас хайлж гарсан хальдас ус);
шар сүү (а. бяслаг шахах, ээзгий буцалгах, сүүг ээдүүлэхэд ялгаран гарах шингэн зүйл; б. сүү цагааг хольж буюу дан цагааг шүүхэд түүнээс ялгаран гарах шингэн зүйл);
шар үс (хүний бүх биед байдаг иарийн үс);
шар хув (өнгө шар бөгөөд тунгалаг, давирхайлаг хатуу эд);
шар зос (өнгө нэг зүйл зоС);
шар тос (малын сүү цагаан идээнээс ялгаж авах тос; нохойн гэдсэнд шар тос зохихгүй зүйр);
шар хальс (а. махны гадна талын өнгө хальс; б. арьс ширний хөрсөнд наалдсан махны хальс; в. ургамал үрийн нимгэн хальс);
шар феодал (лам феодал);
шар малгайтан (Буддын шашны нэг эүйлийн салбар, шар малгай өмсөнө, Зонховын шашинтан);
шар цай (а. шахмал ногоон цайг найм хуваасны нэг; б. хуучин цагийн мөнгөний нэгж бОлох цаасанд боосон задгай цай; в. зарим орон нутагт хэрэглэж байсан тийз хэмээх мөнгөн тэмдэгт);
шар өвчин (элэгний халдварт өвчин, арьс шар өнгөтэй болно);
шар үсэг (татлан бичсэн нэг зүйл төвд үсэг); намрын шар нар (намар цагт гарах нар);
шар хальслаг (нэг зүйл жимс, жижиг чавга шиг, хальс шар);
шар эм у р г а м а л (үхрийн хэлтэй адил навчтай, улаавтар ногоон иштэй, луувангийн адил үндэстэй, гашуухан амттай нэгэн зүйл ногоо):
шар хялгана ур г а м а л (гол горхнны дагуу намагдуу, нуга газраар ургадаг олон наст ургамал, хялганатай төстэй нарийн иштэй, малд сайн тэжээл бөлно);
шар цахилдаг у р г а м а л (гол төлөв ойт хээрийн бүс, ой тайгын бүсэнд ойн хаяа мод сийрэг газраар ургадаг Шар өнгийн цэцэгтэй нэг зүйл цахилдаг);
шар буурцаг (буурцгийн нэгэн зүйл үр, өнгө шар);
шар төмс ур г а м а л (ойт хээрийн бүс, ой тайгын бүсэнд модны хаяа болон сийрэг ойд ургадаг нэг зүйл зэрлэг төмс, цэцэг нь цагаан толботой ягаавтар өнгөтэй);
шар мод у р г а м а л (хангай нутгийн өндөр уулын оройгоор ургадаг, өргөстэй жижиг сөөгөн ургамал);
шар яргуй у р г а м а л (ойн хаяагаар ургадаг нэг зүйл яргуй, тавдугаар сард цэцэглэнэ, цэцгийн өнгө шар, төрөл бүрийн малд сайн тэжээл болно);
шар шаваг у р г а м а л (говь цөл газар ургадаг нэг зүйл шарилж);
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх