яруу

  1. уянгат, сонсголонтой сайхан дуу; яруу дуу; цээлхэн яруу хоолойгоор дуулав; хөгжмийн яруу эгшиг; яруу тунгалаг найрал хөгжим (чавхдаст, дэлдэх, үлээвэр хөгжмийн зэвсгээр бүрдсэн нэг зүйл найрал хөгжим); 2. утга уянга; яруу найраг (айзам хэмжээнд тохируулан зохиосон шүлгийн зохиол); яруу найрагч (яруу найргийн зүйлд мэрэгжсэн хүн); яруу найрлага (бичиг зохиолын утга тодорхой, санаа агуулга нарийн зохицонгуй, үг өгүүлбэр уран найралтайгий нь); яруу алдар (олонд алдаршсан гавьяа, авьяас; цуу; яруу алдарт манай ардын цэрэг).
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • xosz: 2009-08-21 07:54:14
    • Г. Золжаргал: 2015-04-13 00:32:38

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх