элдэв

зүйл зүйлийн, янз янзын, төрөл бүрийн;

элдэв шалдав, элдэв хангай хорш.; элдэв амьтан; элдэв хувцас; элдэв таваар; элдэв өнгө;

элдэв эсийн (элдэв бусын, янз бүрийн);

элдэв бусын (зүйл зүйлийн сайн муу, янз бүрийн юм холилдсоны нь; элдэв бусын юм, элдэв бусын амьтан);

элдэв зүйл (олон зүйл);

элдэв янз (янз янз, зүйл зүйл);

элдэв туухай (элдэв шалдав, өнгийн хангайн);

элдвийг үзэх (амал зовнил сольцон тохиолдох зэрэг зүйл зүйлийн тохиол учрал үзэж өнгөрүүлэх);

элдвий нь үзэх (а. хүн амьтныг зовоох буюу зовоох амуулахыг хольцуулан эдлүүлэх; б. эд бодисыг үйлдэх засахын зэрэгт зүйл зүйлээр урвуулан хөрвүүлэн оролдох);

элдвээр (зүйл зүйлээр, янз янзаар, элдэвчлэн; элдвээр оролдох; элдвээр аашлах).

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Очирхуяг: 2009-09-03 16:05:02

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх