аливаа амьтны шүд амаар хазах: нохой зуух (нохой хазаж урах); чоно зуух (чоно хазаж урах); хөмхий зуух (а. дээд шүдээр доод уруулаа хазах; б. дургүйцэн үл тааламжлах байдал гаргах); шазуур зуух, жазуур зуух (а. дээд шүдээр аль нэгэн завжаа хазах; б. өшөө хонзон хадгалж занах); шүд зуух (а. шүдний уг этгээдээр чанга хазах; б. чийр зааж тэвчин тэсвэрлэж гарах; в. бусдад өшөө өвөрлөж хорсгол хадгалах); явсан нохой яс зуух (явбал олох); 2. өрөлбө хазуур зэрэг юмаар хавчих, чимхэх.
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх