дарах
- юмны дээрээс доош болгохоор хүчдэх; өвс нуруулдахад дээрээс нь олигтойхон дарах хэрэгтэй байдаг; доош нь дарах; няц дарах; чулуугаар дарах;
- өндөг дарах; (шувуу өндөгнөөсөө ангаахай гаргахын тул дээрээс нь суух);
- хуруу дарах (а. эрхий хуруунаас эхлэн нэг хоёр гэж хуруугаар тэмдэглэн тоолох; хуруу даран тоолох; б. нуусан хурууг олохоор наадах; в. таах төлөгдөхөд эрхийгээр бусад хурууны үеийг тохиолдуулан тоолох);
- юмны хэв дүрсийг юман дээр гаргах; бар дарах; тамга дарах;
- эрхий дарах (эрхий хурууны ормыг бичиг дээр гаргаж баталгаа болгох);
- намжуулах, намхруулах, бууруулах, хорогдуулах, хасах;
- амьсгаагаа дарах (түр амсхийх);
- уураа дарах (уураа барих);
- нас дарах (өндөр насалж, тамир тэнхэл муудах);
- үнэ дарж авах (үнэ хорогдуулах);
- царай дарах (а. өөдгүй царай гаргах; б. царай нь гутах);
- сүр дарах (а. сүрдэх; б. жавхаагий нь гутаах);
- цалин дарах (цалингаас нь суутгах);
- доош нь болгох; хярд гарсан малыг дараад ирэв; сайн хүнийг өндийлгэхгүй дарахын хэрэг юүн!;
- толгой дарах (а. толгойгоо гудайлгах; б. толгой дараалах);
- далдлах, бүрхэх; эрийг нас дарж ,уулыг цас дардаг;
- хог дарах (а. хог новш их болох; б. хог новшийг булах, далдлах);
- шороо дарах (юман дээр шороо тоос үлэмжхэн хурж тогтох);
- давхцах, дээр дээрээс нэрмэх;
- ажил дарах (олон ажил давхцах):
- хөл дарах (олон хүн зэрэг зэргээр давхцан ирэх);
- нуун далдлах; малын тоог дарах; алдуул малыг даржээ;
- насаа дарах (залуу болох гэж насаа бага хэлэх);
- юмыг хадгалах, нөөцлөх;
- ногоо дарах (ногооны зүйлийг давсалж хадгалах);
- бараа дарах (дамын худалдаачид элбэг барааг ховор болоход нь өндөр үнээр худалдана гэж нөөцлөх);
- ажиг дарах (тус хорыг тэмдэглэн санаандаа хадгалах);
- ялах, устгах; дайснаа дарж дархан цолыг олов, өстнөө дарж өргөн цолыг олов ү л г э р;
- нүх дарах (а. нүхийг битүүлэх, бөглөх; б. нүх шахаж наадахад даалууны нүхийг хөмрөн нуух);
- хойноос нь мөрдөж хөөх, гүйцэх; дайсны араас шил даран хөөж сүүл даран байлдаж сөнөөв;
☆
- хар дарах (аймаар зүүд зүүдлэх);
- толгой дарах (цөм, бүгдээр);
- дарж бичих (яаралгүй хичээн бичих).
Монгол бичгийн товчлуурын байрлал
~
`
!
1
@
2
#
3
$
4
%
5
^
6
&
7
*
8
(
9
)
0
_
-
+
delete
tab
Q
q
W
w
E
e
R
r
T
t
Y
y
U
u
I
i
O
o
P
p
{
[
}
]
|
\
caps lock
A
a
S
s
D
d
F
f
G
g
H
h
J
j
K
k
L
l
:
;
"
'
enter
shift
Z
z
X
x
C
c
V
v
B
b
N
n
M
m
<
,
>
.
?
/
shift
×
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх