даралт

  1. ямар нэг талбай дээр гарч байгаа дарах хүч;
    • агаарын даралт (нэг дөрвөлжин см. талбайд гаргаж байгаа даралт);
  2. юм дарах зүйл;
    • хөхний даралт (эмэгтэйчүүдийн хөхийг ороож уях даруулга);
    • хэвлэлийн даралт хуудас (хэвлүүлсэн зүйлийг тооцоолох нэгж хэмжээ);
    • бичгийн даралт (бэх уух цаас);
  3. даруулга; хаалганы даралт; цонхны даралт; даралт төмөр.
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • П.Оргил: 2009-09-03 08:52:47

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх