эвэр i

  1. амьтны толгойн яснаас ургаж гарсан дотроо тугалмай ястан зүйл, хуучин нь унаж шинээр солигдох солигдохгүй хоёр зүйл бий; ишиг эврээ ургахаар эхийгэз мөргөх хууч; шуудайд хийсэн үхрийн эвэр шиг (санаа бодол их л зөрөөтэй, эвгүй);
  2. эврээр хийсэн юм; эвэр сам; эвэр товч; эвэр иштэй тонгорог;
  3. хүн амьтны үс хумс;
  4. хорхой шавьжийн толгойд ургасан туршуул;
  5. хүүхдийн хөхөл, шувууны өвөг. .
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Арсун: 2009-09-03 08:19:40

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх