дал i

нурууны дээд орчинд байх өргөн хавтгай гурвалжин яс;далаа хавчих (даарах зэрэгт);далны маяа(дал ясны нарийн үзүүр хамрын хойтох яс);далны тогоо(дал ясны маяаны хонхор);далны хамар(далны урт тийш дагасан босоо яс);далны хот(дал ясны хамрын хажуугийн өргөн хавтгай);далны мөгөөрс(далны толгойн талд залгалдан орших мөгөөрс);дал тавих(дал шатааж төлгөдөх);далны хуудас(далны дотор талын нимгэн мах;далны хуудсыг далан хүн хувааж идэх).

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Далай: 2009-08-21 05:09:04
    • ezaya: 2015-04-13 00:32:34

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх