хүний толгойн өмнө этгээд; нүүр царай, гар нүүр хорш; толинд нүүрээ харах; нүүр гараа арчих; нүүр гарын алчуур; нүүр гараа угаах; нүүр нүүрээ харалцах (өөд өөдөөсөө харацах); нүүр улайх (ичих); нүүр улалзах (ихэд ичих); нүүр өгөх (эелдэг зан ааш гаргах, эрхлүүлэх); нүүр шагнах (нүүр харах, өгөх); нүүр учрах, нүүр тулах (дайралдах, уулзах, биеэр учрах); нүүр хагарах (ичих, зэвүүцэхгүй болох); улаан нүүрээрээ уулзах (яг тулгаран учрах); нүүрнээс гал гарах шиг болох, нүүр хийх газаргүй болох (маш их ичих, зовох); нүүрэн дээр нь хэлэх (дэргэд нь хэлэх; би бүр улаан нүүрэн дээр нь хэлсэн); нүүрээ буруулах (эгцлэн харахгүй байх); нүүрийн буйнтай хүн (хүмүүсийн талархал татсан хүн); нүүр сайтан (а. нэр сайтай; б. олонтой, нөхөдтөй); нүүр муутай (а. нэр муутай; б. олонгүй, нөхөдгүй); нүүр бөхтэй, зузаан нүүртэй (ичих зовохыг мэдэхгүй); нүүр зулчилзах (зовних царай гаргах); нүүр жалмайх (ичихийг мэдэхгүй байх); таних хүний нүүр халуун (төвөгшөөх байдал); ичих нүүрэндээ элэг наах (муу үйл үйлдээд огт зовохгүй байх); нүүргүй олзноос, нүүртэй гарз дээр (шудрага бус олзноос гарз дээр); нүүр өгөхөд шүүр өгөх (өр өвдөхөх, өр өөд өшиглөх);
шилжсэн нэр хүнд; нүүр алдах, нүүрээ барах (нэр хүндгүй болох); нүүр харах, нүүр тал харах (танилаар тал тохой татах); нэрийн хор, нүүрний хир (алдар хүндэд хор болуузай гэж болгоомжлох санаа);
юмны өвөр, урд тал; авдарны нүүр байшингийн нүүр; ширээний нүүр;
ном судрын эхний гадар тал буюу доторхи хуудас; номын нүүр дээрх үсэг; тавдугаар нүүрт үз;
албан бичгийн эхэнд хэвэлсэн буюу дарсан тусгай тэмдэглэл; бичигт нүүр дарах; албан бичгийн нүүр;
сар жилийн эх; нэг ажил өнгөрөөд, хоёр дахь жилийн нүүрийг үзэв; долоон сарын нүүр болов.
**** (); **** ();
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх