заах i

  1. бусдад юмны учир чанарыг сургаж зааж мэдрүүлэх; бичиг заах; хичээл заах; зүг чиг заах;
  2. ямар нэгэн юмаар бусдын зүг зангах, дохиолох, цохлох; хуруугаар заах; үзгээр чичлэн заах; цохлон заах; заах хуруу (долоовор хуруу); буурь заах, хана заах (амьтны хашир догь байдал гаргах); булчин заах, шөрмөс заах; шил заах (чадал тамиртаа эрдэж тэсвэрлэх); зүрх заах, зориг заах (эрэмгий шийдэмгий байдал гаргах); өмч заах, хувь заах (өөрийн нь мэдлийн болгож хөрөнгө юм таниулж эзэмшүүлэх); чадал заах, чийр заах (а. хүч тамиртаа эрдэх; б. хөрөнгө чинээндээ эрдэх); яс заах (а. зөрүүд хөшүүн байдал гаргах; б. дүжир тэсвэртэй байх; сайн морь гэсэндээ яс зааж байна; чанар сайтай эд учир яс зааж байна); ял заах (гэмтэнд шийтгэл зэмлэл оногдуулах); заах арга (бусдад юм зааж сургахад хэрэглэх хэлбэр); заахын тийн ялгал (монгол хэлний "хэнийг, юуг" гэсэн асуултад хариулагдах тийн ялгал); заах төлөөний үг (төлөөний үгийн нэг зүйл).
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Амарбат: 2009-09-03 06:58:30
    • Б.Багуулаа: 2015-04-13 00:54:29

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх