үнэ i

  1. мөнгөөр бодсон өртөг;

үнэ өртөг ## хорш;

үнэ хямдрах;

үнэ төлбөр

а. өр ширгүй; б. өртөггүй; гэрийн эсгий үнэ төлбөргүй олгосугай;

үнэ нэмэх

өртгийг нэмэх;

үнэ тогтоох

аливаа юмны өртгийг тогтоох;

үнэ зохиох

аливаа юмыг хийж үйлдэхэд зарцуулсан зүйл, ажилчны хүч хөлсийг таацуулан болдож өртгийг зохиох.

үнэ хайрлахгүй

их өртгөөр; үнэ хайрлахгүй худалдан авах;

үнэ таацах

өртөг тохиролцох;

үнэ тохирох

үнэ таацах.

үнэ арцах

худалдах юмны өртгийг их бага гэж маргалдах;

үнэ буух

юмны өртөг буурах.

үнэ бүхий

үнэтэй.

үнэ бүхий зүйл

үнэтэй эдлэл.

үнэ өгөх

бусдын худалдах юманд өөрийн авах гэж хүссэн үнийг хэлэх.

үнэд хүрэх

худалдах гэсэн юмны үнэ өндөр болох.

үнэ хаялцах

нэг юмыг хэдэн хүн авахаар харилцан тэмцэж үнэ нэмэлцэх.

үнэ хадах

юмны үнэ асар өндөрлөх.

үнэ засагч

худалдааны газрын юмны үнийг тогтоон хэлэлцэх хүн;

  1. нэр алдар, алдар хүнд; үнээ барах.
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Буянаа: 2009-09-03 02:52:08
    • Буянаа: 2009-09-07 11:55:58

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх