үндэс /үндсэн/

  1. ургамлын шорооны дотор байж тогтоцтой болгон, ус чийг ба тэжээлийг залгуулах хэсэг; модны үндэс; үндсээр нь булгалах;

үндсэн аяга

модны үндсийг ухаж хйисэн аяга; 2. эх, үүсгэл, суурь, иш бат; үндсээр нь устгах; үндсээр нь шинэчлэх; ямар эх үндэстэй болохыг хянах; үндэс болох; үндэс нь юү вэ? марксизм-ленинизмийн үндэс; онолын үндэс;

үндсэн суурь

а.аливаа нэгэн нийлүүллийн үндсэн хөл; б. хувилахуй ухааны урвалд огт хөдлөх хувьсахгүй нэг нийлүүллээс нөгөө нийлүүлэлд уламжлагдах бүлэгхумхи; в. аливаа үйл ажлын үүсгэл болох бааз хөрөнгө;

үгийн үндэс

үгийн үндсэн утга заах зэрэг буюу үг зүйн ёсоор янз бүрийн даалгавар залган цаашаа хувилгаж болох хэсэг. 3. гол, ерөнхйи;

үндсэн өнгө

цагаан шар улаан хөх хар нэн таван өнгө.

үндсэн хөрөнгө

үйлдвэрлэлийн хэрэгсэлд зориулсан хөрөнгө.

үндсэн хууль

улсын тулгуур хууль.

үндэсний үер

газар гэсэхэд ус нь дээш нэвчиж мөрөн голын ус нэмэгдэн үерлэх үер.

үндсэндээ

үнэндээ, чухамдаа, ерөнхийдөө; үндсэндээ дүүгий нь зөв байв. 4. үндэстэн, үндэстний; үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн; монгол үндэсний бүжиг; үндэсний хувцас үндэсний үзэл, үндэсний асуудал; үндэсний тусгаар тогтнол;

үндэс угсаа

угсаа гарал.

яс үндэс

угсаа; яс үндэс ялгаварлах.

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Буянаа: 2009-09-03 01:52:12

    "Үнэт эс" гэсэн үг гэнэ лээ

    Тайлбартай холбоотой

    Сандагсүрэн.Г

    2009-12-30 01:46:43

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх