хатуу ширүүн, хатан гэдгийн эсрэг утга; 1. даралтын нөлөөнд хялбархан автдаг, хэлбэр дүрсээ алдамтгай чанартай юм; зөөлөн төмөр; зөөлөн мод; зөөлөн чулуу; 2. илбэргүү унган байдалтай юм; зөөлөн үс; зөөлөн эдлэл; зөөлөн хоол; 3. эелдэг номхон зан байдалтай; зөөлөн хүн; зөөлөн зан; зөөлөн харц; 4. хөнгөн хялбар, амархан; зөөлөн ажил; зөөлөн оёдол; 5. ялгум аятай, аяархан; зөөлөн явдалтай морь; зөөлөн явах; зөөлөн вагон; зөөлөн сэтгэл (уярангуй сэтгэл; их зөөлөн сэтгэлтэй хүн байж билээ); зөөлөн гийгүүлэгч (өгүүлэхэд хэлний дунд этгээд тагнайд ойртдог гийгүүлэгч); зөөлөн суудал (а. суухад хатуу биш, аятай суудал; б. галт тэргээр зорчигчдод хөлслөх тохилог тасалгаа); зөөлний тэмдэг (цагаан толгойн “ь” үсэг).
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх