эгшиг

хөг хөгжим, дуу аялгын зүйл; хөгжмийн эгшиг; дууны эгшиг; эгшиг нийлүүлэн дуулах; эгшиг үсэг (монголын цагаан толгойн А, И, О, Ө, У, Ү, Э авиаг тэмдэглэх үсэг); эгшиг авиа (өгүүлэхэд амны хөндийн дотор ямар ч хашилт саад үл тохиолдох авиа); туслах эгшиг (монгол цагаан толгойн Я, Ё, Ю, Ы, Е, Й энэ зургаа); хос эгшиг (хоёр өөр төрлийн эгшгээс нийлж нэг үеийг бүтээх эгшиг); эгшиг зохицох ёс (үгийн тэргүүний үеийн эгшиг мөнхүү үгийн дараах үеийн эгшгийг ялган тогтоох ёс).

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Zaluxa: 2009-09-03 01:16:32

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх