зөв

аливаа юмны зүйтэй, зохистой; зөв ёс; зөв журам; зөв үзэл; зөв зам (а. олон салаа замаас зорьсон газарт очих зам; б үйл хэргийн дотроос тохирох, тэнхцэх нь; чиний ганц зөв зам бол сургуульд орох явдал мөн); зөв санаа (өөр бусдад хор нөлөөгүй, буруу гажуугүй санаа); зөв тал (а. хүний баруун гар тал; б. морь малын биений зүүн тал буюу морддог тал); зөв хөл (морь мал зэрэг амьтны зүүн хөл); зөв гар (а. хүний баруун гар: б. баруун гарын чиглэл); зөв үүд (гэрийн үүдний зүүн этгээд); зөв эргэх (а. нарны зүгийг дагаж тойрох; б. баруун гарыг дагаж эргэх); зөв энгэр (дээл хувцасны энгэр баруун тийш хандсан нь); нар зөв (нар эргэх чигийг дагах нь); зөв бичих дүрэм (ямар нэг хэлний бүх үгийг хэрхэн бичих тухай журамлан тогтоосон зүй); зөв дуудах ёс (ямар нэг хэлний бүх үгийг яаж дуудах тухай журамлан тогтоосон зүй.

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • аРиука: 2009-09-03 00:30:27
    • baynaa: 2015-04-13 00:53:58

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх