чанга

сул гэдгийн эсрэг утга;

  1. дуу чимээний өндөр их; чанга дуутай хүн; чанга ярих; чанга дуугарах;
  2. хүчтэй ширүүн; чанга цохих; тасхийтэл чанга алгадав; чанга бариарай; чанга түлхэх; чанга үлээх;
  3. хууль зарчим, зан сэтгэл зэргийн нарийн чанд хатууг; хатуу чанга х о р ш.; чанга шийтгэл; хууль дүрэм чанга; чанга багш; чанга тушаах; чанга зориг;
  4. эд юмны нягт чийрэг; чанга нэхээстэй бөс; эрч нь чанга байв;
  5. уяа хүлээсний бат бэх; чанга баглаатай ачаа; чанга татаад уяарай;
  6. юмны амт хахуун хүчтэй; давс нь чанга байна;

@ чанга эм (чадал хүч ихтэй эм);

чанга эгшиг (хэлний ар этгээдээр өгүүлэгдэх эгшиг).

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Х.Буд: 2009-09-02 23:20:10

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх