аливаа юмны бодит шинж тэмдэг, яс, нэг юмыг нөгөөхөөс ялгах онцлог; яс чанар, шинж чанар х о р ш.; - чанар сайтай, сайн чанартай (а. юмны яс, бод, мөн шинжийн хувь илүү давуугий нь; б. хүний ханш ханилгаа, зан байдлын хувь сайны нь); - чанар муутай, муу чанартай (а. юмны яс бод, мөн чанарын хувь сайн биший нь; б. хүний ханш ханилгаа, зан байдлын хувь сайнгүйгий нь); - тоо чанар (аливаа юмны тоо болон үйлдсэн яс); - байдал чанар (юмны хэлбэр хийгээд агуулга); - үнэн чанар (юмны үнэн, мөн); - бодит чанар (юмны жинхэнэ яс); - мөн чанар (юмны үндэс, агуулга); - чухам чанар (үндсэн агуулга); - чанартай хоол (тэжээлийн зүйл ихтэй сайн хоол); - чанартай эм (өвчин анагаах чадалтай эм); - халуун чанартай (халуувтар байдалтай); - хүйтэн чанартай (хүйтэвтэр байдалтай); - чанартай үг (жинтэй үг); - чанартай ажил (сайн ажил); - хуурамч чанар (үнэн биш чанар); - чанарын хувьсал (алив юмны аажим аажмаар тооны хувьсал болсоор үндсэн өөрчлөлт орох хувьсал).
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх