нүд (эн)

  1. харааны эрхтэн ба хараа; зүүн нүд; нүдний өвчин; нүдээ бүлтийлгэх (уурлах, бачимдах); нүд нь орой дээрээ гарах (ихэд сандрах, айх); нүд сайтай (хурц хараатай); нүдий нь хариулах (харахгүй болохы нь отох); нүд яргах (нүд харж болохгүй болох); хар нүд (нүдний цэцгийн гаднах дугараг); нүд аних (а. аньсгаа хавсрах; б. нас нөгчих); нүд муутай (а. нүдний хараа сайнгүй; б. гярхай биш); нүдэнд өртөхгүй (маш жижигхэн; нүдэнд өртөхгүй юм); хурц нүд (а. нүдний хараа маш сайн; б. гярхай; в. ширүүн хөдөлгөөнтэй нүд): нүд цавчих зуур (нүд ирмэх зуур); нүд ирмэх зуур (нүдний аньсга хамхих хооронд, маш түргэн); нүдээрээ инээх (а. хуурамчаар инээх; б. сэртэндэх зан гаргах); нүд дүүрэн (аятай үзэмжтэй; нүд дүүрэн охин); нүд гялбах (гэрэлд таатай харж үл болох); нүд бүлтрэх (нүд сугаран гарах); нүдний эмч (нүдний өвчнийг анагаах эмч); нүд далд (нүдний өмнө биш; нүд далд яаж ч байсан яах вэ); нүд ирмэх (нүдээр дохиолох); нүд хялайтал хуурах (оргүй худал хэлж хуурах); нүдний булай (маш үзэмжгүй); нүдний хуруу (өвчин); нүдний цагаа (өвчин); нүдний цэцгий ( нүдний бөөрөхний); нүдний хөлх (өвчин); нүдний хараа (нүдний үзлэг); нүдний үүл (өвчин); нүдний цагаан (нүдний цэцгийн гадуурхи); нүдний шил (нүдэнд зүүх хэрэгсэл); нүдний саравч (нүдэнд зүүх хэрэгсэл); нүд алдах (олныг үзэж төөрөлдөх); нүд тайлах (олон юм үзэж танилцах; юм үзэж нүд тайлсан хүн); нүд хорхойтой (үзсэн юмандаа шуналтай); нүд чичих (тусгайлан зааж зандрах); нүд үзүүрлэх (тусгайлан занаж зэмлэх); нүд улайх (а. нүдний нальх улаан болох; б. ичгүүргүй зүтгэлэх); нүдэнд хүйтэн (харах үзэхэд аягүй, таатай биш юм; харахаас нэг л нүдэнд хүйтэн санагддаг юм шүү); нүдэнд дулаан (харах үзэхэд аятай, тааламжтай юм); нүд хуурах (а. горилсон хүссэнд ялимгүй зүйл өгсөн болж өнгөрөөх; б. үйл ажлыг дүйж дайж хийсэн болж өнгөрөөх); нүдээ улайлгах (а. ичгүүргүй зүтгэлэх; б. ихэд уурсах); нүд хужирлах (шуналтай юмаа үзэх, олон юм үзэж танилцах); нүдний гэм (маш ховор; манай энэд өвчтэй хүн нүдний гэм); нүдний цэцгий мэт хайрлах (маш эрхэмлэн хайрлах); нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой (цог жавхлантай, цог заль нь бадарсан); нүдэн балай, чихэн дүлий (үйл явдалд хараагүй үзээгүй мэт байдал үзүүлэх; харалган дүлий мэт байх); нүд тулах (ойртох; нүүр тулж танилцсангүй, нүд тулж үзсэнгүй); нүдтэй эд (маш сайхан эд); нүд булаах (маш их дур татах); нүд гарах (бүрхсэн юм зарим хэсэг газар цоорох, харлах; цас нүд гарч байна); нүдэнд орсон хог, шүдэнд орсон мах (арчаагүй, шаарлагдсан); нуухы нь авах гээд нүдий нь сохлох (юмыг эвлүүлэн засах гэж байгаад эвдэх); мөнгө цагаан, нүд улаан (хэтэрхий шуналт байдал гаргах); нүдний төмөр (саадгийн нүдний дор хадсан гурван хэсэг төмөр); өвдөгний нүд (хүний тойгны орчин газар); хэрээний нүд ургамал (иш бүдүүн, хайрслаг навчтай, цэцэг цайвар ногоон, улаан хүрэн өнгийн жимсгэнэтэй, олон наст ургамал, зарим газар үхдэлийн идээ ч гэнэ); үхрийн нүд ургамал (ой тайга, голын дагуу шугуйгаар сөөг сөөгөөр ургадаг намхан мод, мөн түүнд ургадаг хар хүрэн өнгөтэй жимсгэнэтэй, улаалзганатай төстэй, үхрийн нүдээр чанамал хийх буюу архи боловсруулна); хонины нүд ургамал (дэлгэрэнгүй цэцгийн язгуур, уулын таг, энгэр өвөр газраар ургадаг дугуй цайвархан цэцэгтэй ургамал);
  2. өрөө, хэсэг; шургуулганы нүд; цонхны нүдийг нээх; ханын нүд;
  3. хээтэй цоохор юмны толбо; цэмбэний нүд; тогосны өдний нүд;
  4. хоёрын тооны ёгт нэр.
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • chogchun_123: 2009-09-02 13:48:03

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх