энгэр

  1. дээл хувцасны өмнөх этгээд; энгэр хормой, энгэр заам хорш; гадаад энгэр; дотоод энгэр; энгэрийн хараа (дээлийн гадаад энгэрийн дээд үзүүрийн товч хадах дүгрэглэсэн газар); энгэрийн товч (дээл хувцасны энгэрийн хараад хадсан товч); энгэрийн шилбэ (дээл хувцасны энгэрийн товч торгох горгох гогцоо); энгэрийн зүүлт (эмэгтэйчүүдийн энгэртээ зүүж явах элдэв чимэг); энгэрийн цаг (энгэрт зүүж явдаг оосортой цаг); 2. уул хярын өвөр этгээд; энгэр рүү; энгэр өөд; энгэр ээвэр дулаан.
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Б. Гансүх : 2009-09-02 10:44:33

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх