амьтны биед махтай алаглан байх тосорхог зүйл; өөхтэй мах; үхрийн өөх; уураг өөх тос нүүрс ус гурав бол хүний хоол тэжээлийн гол нь; өөхөн бөмбий, араг сагсай оньсго; өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана (тус хүргэсэн хүнд буруу санах); өөх ч биш, булчирхай ч биш (хоёрын хооронд); өөхөн дэн (өөхөн тосонд гол хийж асаах дэн); өөхөн тос (махны зүйлээс шаргааж гаргасан тос); өөхөн чулуу (хадан цагаан, өөхөн цагаан зэрэг зарим чулуулгуудын ерөнхий нэр); өөх цацах (амьтны сая өөхлөн завдах); өөх тос (амьтны ургамлын нэхмэлд бий усанд үл уусах тосорхог зүйл).
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх