тэн

тэмээ малд тэнцүүлж ачих ачааны нэг талд ачихаар тааруулан хийсэн ачаа; тэн хийх; тэн тэнцүүлэх тэн адил (хүнд хөнгөн, их бага нь яг адил); тэн хуваах (хувь адил болгож хуваах); тэн татах (гэр, майхан зэргийг салхи шуурганаас болгоомжлон бэхэлж оосроор даруулан уяж торгох); тэн сацуу, тэн чацуу (яг сацуу, яг адил); тэн хагас (яг тал хувь нь); тэнгийн мод (жинлүүр, цэнлүүр, жин дэнс зэргийн нуруу мод, бас годил ч гэдэг).

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Хосбаяр: 2009-09-02 09:33:32

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх