өөр ii

хамаадуулах төлөөний үг; өөр өөрийнхөө суудал дээрээс; өөртөө гомдох; өөрийн хүн; өөрөө мэд; өөртөө байсан мөнгийг бүгдийг орхив; өөрий нь дуудаж асуув; өөрийн муугаа хүн дээр, өвлийн хүйтнийг хавар дээр зүйр; өөрийн юм өргүй зүйр; өөр хоорондоо (өөр зуураа): өөр зуураа (дотроо); өөрийн шүүмжлэл (өөрийн үйл явдалд шүүмжлэлтэй хандах, өөрийн ажил төрлийн алдаа дутагдлыг шүүмжлэх, өөрийн алдааг илрүүлэх зарчимч арга); өөрийн эрхгүй (санааны дураар биш нулимс нь мэлтгэнэн өөрийн эрхгүй уйлж гарав); өөртөө эзэрхэх эрх (автономи); өөртөө тогтнох, өөртөө засах (улсын тусгаар тогтнох).

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • bataalai_2078: 2009-09-02 09:18:56
    • Г.Мөнхбаяр: 2015-04-13 00:53:38

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх