зоо i

  1. хүн амьтны нурууны журмын ба нурууны хоёр хажуугийн зураа;
  2. аливаа үслэг ан амьтны арьс ширний нурууны орчин газар; үнэгний арьсны зоо;
  3. баахан уртлаг бөгөөд аюу гүдгэр газар; уулын зоо; нуруу зоо; зоо авах (хүний ууц бэлхүүсний тус мах шөрмөсөнд цустай хий орж хөдлөх алхах гишгэхэд зовуурилан өвдөх ба адуу тэмээний зэрэг малын харцагын дотоодод цус хий орж хойт хөл оронгитон доголох өвчний нэр); зоо хөдлөх (зоо авах); зоо мах (сээр нурууны хоёр талын зураа мах)
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Ж.Бэгзсүрэн: 2009-09-02 09:13:40

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх