задгай

  1. ямар нэг юмны хаалт хорго бэхлээгүй ил, сул чөлөөтэй, бутархай; задгай хашаа; гэр задгай; энгэр задгай; задгай ус; хээр задгай билчээр; задгай мөнгө; задгай хатир (морины чөлөөтэй хатирах явдал); ам задгай (юу үзсэн, сонссон, дуулснаа бусдад ярих зантай);
  2. юмны цоож бэхлэгээгүй; гэр задгай; үүд задгай;
  3. зөөлөн буюу ширхэгт юмны эрч сүлжээс буюу ээдрээ орооцолдоогүй задгай ноос; задгай утас;
  4. юмыг нууж хаахыг мэдэхгүй эрээ цээргүй ярих; задгай амтай хүн;
  5. аман этгээд нь тэлүү буюу таглаагүй сав; задгай амтай сав
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Ж.Бэгзсүрэн: 2009-09-02 08:24:26

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх