загас (загасан) i

загалмайгаар амьсгалдаг, хүйтэн цустай, хайрсан арьстай, усанд оршдог, сээр нуруутай амьтны ерөнхий нэр; бүгд нэг түмэн зүйлээс гол нуурт орших нь хоёр мянга таван зуу, бусад нь далайд оршино, заримд нь цахилгаан ба гэрэл үүсгэх эрхтэн бий; загас барих; загас үржүүлэх; загасны тос; загасны дэгээ; загас харвах сэрээ (төмрөөр таван салаатай сэрвээ гаргаж хийгээд, харвахад тохируулан өд өдөлсөн нэгэн зүйл сэрээ); загасны залмагай (загасны зажуурын ясны дотоодод зэрэг зэрэг ургасан улааныг); загасны далбаа (загасны өехийд жигүүрийн адил ургасан хойтох том сэлбүүр); загасны хайрс (загасны нуруунд байдаг аржгар артай зүйл); загасны түрс (загасны үр саг); загасны сүүл (онгоцыг хөндөн сэлж явуулах загасны сүүл хэлбэртэй зэвсэг); загасны цавуу (загаснаас авах нэгэн зүйл цавуу, юм наахад сайн); загасан талх (зуувгар бөгөөд загас маягийн хэлбэртэй талх); загасан нуруу хатгах (нэгэн зүйл оёдол, түүнийг хатгасан утасны байдал нь загасны нуруутай төсөөтэй); загасан нуруу орхих (гутал шааврын зэрэг юманд зүүгээр утсыг сүлжин торгох)

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Ж.Бэгзсүрэн: 2009-09-02 07:51:19
    • Батцогт: 2015-04-13 00:53:24

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх