загалмай i

тоонолжин буюу хэрээс тэмдэг; улаан загалмай нийгэмлэг (дайны цагт өвчтэй, шархтай цэргүүдэд эмнэлгийн тусламж үзүүлэх; тайван цагт гэнэтийн аюулд автагдсан хүнд туслах үүрэгтэй сайн дурын байгууллага, цагаан артай юман дээр хийсэн улаан загалмай тэмдэгтэй); загалмай бялзуухай а м ь т а н (нэгэн зүйл бялзуухай, гох хушуутай, эрэгчний эрүү солгойгор солбин, эмэгчний эрүү баруунаар солбисон байдаг, шилмүүст модны навч идэж амьдарна).

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Ж.Бэгзсүрэн: 2009-09-02 07:38:44

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх