зах i

  1. юмны хөвөө, ирмэг, хязгаар;
    • эн зах, зах ирмэг, зах хязгаар х о р ш.; даавууны зах; торгоны зах; номын зах; ширээний зах; нутгийн зах; тарианы газрын захаар явж байв;
  2. хувцас хунарын заам буюу тусга хийсэн зүйл; дээлийн зах; өмдний зах;
    • зах заам х о р ш.;

  • зах хязгааргүй (хэмжээгүй; зах хязгааргүй хол газар; зах хязгааргүй олон);
  • захаас авах (элбэг тохиолдол; тийм явдал захаас аван дайралдана);
  • захын цамх (нутгийн хилийн тэмдэг болгож тавьсан тэмдэгт чулуу буюу овоо).
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • П.Оргил: 2009-09-02 06:59:39

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх