дээр

дор гэдгийн эсрэг утга; 1. дээд зүгт, дээд талд, гадарга талд; дээд тэнгэр хол; дээр дээр нь тавих; модон дээр сандайлах; зүлгэн дээр хэвтэх; өвдөг дээрээ буудах; газар дээр ганц; дээл дээр тос дусах; номын хавтсан дээр; мөсөн дээр; цасан дээр гарсан мөр; 2. түрүүн, эрт, урьд, хуучин, өмнө; чамайг гадаадад сургуульд явах гэж байна гэдгий чинь дээр мэдсэн; дээр дурдсан зүйлээс үзэхэд...; эрт дээр үед; дээр үеийн хүмүүсийн эдлэл хэрэглэл; 3. гадна, тусгай; үндсэн цалингийн дээр; энэ морин дээр юм нэмж өгье; үүний дээр юу авах вэ; 4. чанараар дор биш, илүү давуу, сайн; модны бүдүүн, махны тарган дээр; чиний мориноос миний морь дээр; энэ хоёрын алин дээр вэ?; үүнээс тэр нь дээр; чадлаар дээр; сурлагаар дээр; дээр давхисан морь; 5. дээш, өөд, өндөрт, дээр гарах; дээр газар сэрүүн; уулан дээр гарах; байшингийн орой дээр туг босгох; 6. даруйд нь, тэр дор нь; би санасан дээрээ хэлье; юм халуун дээрээ дээр байдаг; бороо сэгхийсэн дээр явцгаая; төмрийг халуун дээр нь давтах хэрэгтэй; ямааны мах халуун дээрээ; 7. нэрийн дор; аавын нэр дээр байгаа машин; миний нэр дээр данстай мал; над дээр захидал чинь ирсэн, аваарай; 8. улам ахих; авсан дээрээ авах; хийсэн дээрээ дуусах; залуу дээрээ залуу болох; унтсан дээрээ унтах; сурсан дээрээ сур!; гэрэл дээрээ гэрэлтэй болох; 9. орныг заах утга; аймаг дээр очих; сумын дээр хүрэх; хөдөө аж ахуй дээр ажиллах; дарга дээрээ орох; захирал дээр орох; Доржийн дээр хүлээж бай, би чам дээр маргааш очно; 10. бусад үгтэй нийлж янз бүрийн утга санааг илэрхийлнэ; дав дээр (урьдаар, юуны өмнө; энэ ажлыг дав дээр хийж үз; дав дээр үүнийг авч бай!); толгой дээр гарах (а. эрх хэмжээнээс хэтэрч улам даврах; б. уулын толгой дээр гарах); дээр гарах (а. өндөр өөд гарах; нар дээр гарах; б. дээгүүр, ахих, давших; нас дээр гарах; эрх тушаалаар дээр гарах); дээр нь гарах (а. дээд талд гарах; дээр нь сууж; б. дийлэх, давах; үг хэлээр дээр нь гарах; эр чадлаар дээр нь гарах); хэрэг дээрээ (чанартаа, үнэн хэрэг дээрээ)

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Ж.Бэгзсүрэн: 2009-09-02 02:02:52
    • Б.Багуулаа: 2015-04-13 00:28:13

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх