у р г а м а л өмнөд Азид ургадаг, үргэлж ногоон байдаг жимст модны жимс, төрөл зүйл олон; алтан жүрж у р г а м а л (амтат жүржнээс жижигхэн, маш амттай, улбар шар арьстай нэгэн зүйл жимс); амтат жүрж у р г а м а л (хэд хэдэн хэлтэс хавсран ургадаг, улбар шар арьстай, амт амттайхан болоод хүчтэйхэн нэг зүйл жимс); бэрсүүт жүрж у р г а м а л (амтат жүржнээс том, зузаан арьстай, түүхийдээ хүчтэй амттай, хяруу унасан хойно боловсордог нэгэн зүйл жимс); хүчит жүрж у р г а м а л (иш модонд сондуутай, жүржимсэгээс илүү амттай, жихүүн хяруу унасны дараа боловсордог, арьсыг нь балд дарж иддэг нэгэн зүйл жимс).
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх