эд ii

  1. эдэлж хэрэглэж болох юм эдлэл; эд хэврэг эзэн мөнх (дээл мялаахад хэлэх үг); эд хогшил (хүний хэрэглэх элдэв хэрэгсэл, ашиг хөрөнгө болгомоор хураасан хадгалсан мөнгө бараа зэргийн юм); эд уурс (эдэлж хэрэглэх бүх юмс; эд уурсын зүйлс); эд юм (эд уурс);
  2. хүний эдэлж өмсөх даавуу, торго бараа; торгон эд; ноосон эд; даавуу эд; чанар сайтай эд байна; эдээр биеэ чимснээс, эрдмээр биеэ чимсэн дээр х у у ч; эд таваар (эд бараа); эд бараа (хүмүүсийн хэрэглэх эдлэл ба барааны зүйлийн нэр); эд хүргэх (бусдад бэлэг тал болгож эд юм өгөх);
  3. аливаа бодисын бүтсэн юм; үүний чинь ямар эдээр хийсэн юм бэ?
  4. хувилахуй ухааны ёсонд нэг зүйлийн барамна;

  • эдийн засаг (нийгэмлэгт ноёрхож байгаа үйлдвэрлэлийн арга, үйлдвэрлэх хүчний хөгжлийн тухайн шатанд тохирч байгаа үйлдвэрлэлийн харьцааны цогц);

  • улс төрийн эдийн засгийн ухаан (янз бүрийн нийгэмлэгийн үйлдвэрлэлийн арга нөхцөл хийгээд үйлдвэрлэлийн бүрэлдэхүүнээ хэрхэн хуваарилан солилцож байгааг судлах ухаан);

  • эд бөглөх (хахуулилах, хахууль өгөх);

  • эд хонжих (худалдаа гүйлгээний хонжлого буюу хүү хөлсийг илүү мэхлэн авах, бусдыг айлган хяхаж, хэтэрхий ашиг олж завших);

  • эд авах, эд жавших (хахууль авах);

  • эдийн эзэн (хулуугдсан юмны уг эзэн);

  • эд хуваах (а. хүний эд хогшил зэргийг хуваалцах: б. хулгайн эд юмыг учир мэдэж хуваан авалцах;);

  • эд бод хийх (бүхэл бүтэн юмыг эвдэж хуваах).

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • saka: 2009-09-02 01:01:24
    • П.Оргил: 2015-04-13 00:52:27

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх