хүйтэн i

  1. халуун гэдэгтэй эсэргүүцэлдсэн утга, юмны сэрүүн жихүүний нь; өвлийн хүйтэн; харзны хүйтэн ус; уулын хүйтэн салхи; голын хүйтэн жавар; байшин хүйтэн байна; хүйтэн зууш; хүйтэн хоол; бага хүйтэн (сарны зурхайн ёсны жилийн хорин дөрвөн улирлын нэг, өвлийн туйл, ес эхлэхийн өмнөхөн үе); их хүйтэн (сарны зурхайн ёсны хорин дөрвөн улирлын нэг, өвлийн туйл, хоёр гурав дөрвөн ес буюу идэр гурван ес); хүйтэн шүүдэр (сарны зурgхайн ёсны хорин дөрвөн улирлын нэг, чийг унах цаг); хүйтэн зэвсэг (хутга, мэс, жад сэлэм зэрэг галт биш зэвсэг); хүйтэн дайн (үзэл суртлын тэмцэлдээн); хүйтэн цуст амьтад (биеийн халуун хүйтэн нь орчин тойрноос шалтгаалан өөрчлөгдөж байдаг загас, газар уснаа явагч амьтад);
  2. хүний ойшоомжгүй, тааламжгүй байгаа мөртөө засдаглаж байгаа байдлы нь; хүйтнээр инээх; хүйтэн харц гаргах; хүйтнээр уулзах; хүйтэн инээд хүрэх; юманд хүйтнээр хандах; хүйтэн сэтгэл (буруу муухай, хар хорон санаа сэтгэл); хүйтэн санаа (хүйтэн сэтгэл).
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Отгонлхагва: 2009-09-01 20:18:15

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх