хүлээх

биедээ дааж авах, тосч авах; дуртайяа дагаж хүлээн авах; тулгагдаж хүлээн авах; гэм буруугаа хүлээх; хэрэг хүлээх; ял хүлээх; алба хүлээх; хариуцлага хүлээх; таны явуулсан захидлыг бид хүлээн авав; хүлээн авах (биеэр учирч уулзах; зочид хүлээн авах); хүлээн авалт (зочин гийчин, албаны хүмүүс зэргийг хүндэтгэн дайлах дайллага; Засгийн газрын хүлээн авалт); хүлээн авагч (а. юм хүлээн авах этгээд; ноос хүлээн авагч; б. радиогоор явуулж байгаа дуу, сигнал хүлээн авах аппарат хэрэгсэл).

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Мөнхзул: 2009-09-01 19:24:43
    • Мөнхзул: 2015-04-13 00:52:20

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх